✅Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаан өнөөдөр /2025.01.23/ 75 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Тус хуралдаанаар дараах 6 асуудлыг хэлэлцэхээр Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
1. Хонгор сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
2. Хонгор сумын 2025 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
3. Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
4. Нөөцийн өвс, тэжээл худалдан борлуулах үнэ тогтоох тухай
5. ИТХ-ын 2025-2028 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай
6. ИТХ-ын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай
✅Хуралдаанд ИТХ-ын хороод өөр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд “Сумын засаг даргын 2025-2028 мөрийн хөтөлбөр”-ийн төслийг урьдчилан судалж, гаргасан санал дүгнэлтээ танилцуулах юм.
✅Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Ш.Бат-Өлзий нээж үг хэллээ.
✅ Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Т.Нинжбадам, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Я.Ариунцэцэг, С.Амартүвшин, С.Батбаяр нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаа.