ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Өнөөдөр /2025.01.07/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөтгөсөн багаар Ховд аймагт ажиллаж байна.

2025-01-07

Тэрээр аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан нарын хамт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, зарим асуултад хариулт өгөв.
93 мянган хүн амтай Ховд аймгийн тухайд сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл буурсан, эрт илрүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай зэрэг сайн мэдээтэй байна.
Харин хүн амын дундах өвчлөлийг ундны усны чанараас хамаарсан шүдний өвчлөл их, хавдрын өвчлөл тэргүүлэх шалтгаан болсон, сумдад хүний нөөц дутмаг, эрүүл мэндийн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж муу байгаа талаар тус салбарынхан санал хүсэлтээ уламжлав.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд шагнал болон салбарын шагналуудыг гардууллаа.

сургалтын талаар

санал өгсөн: 0