Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Зуноровын Эрхбаяр Дөргөн суманд ажиллах үеэрээ тус сумын удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзаж, санал солилцов.
Дөргөн сум нь 4 багтай, 2847 хүн амтай бөгөөд нийт 193507 мал тоолуулсан байна.
Уулзалтаар спорт заал, сумын төвийн нэгдсэн бохирын систем, бага сургуулийн их засвар, иргэдэд үйлчлэх төвийн барилга, сумын 70 жилийн ойг угтаж наадмын талбайг шинэчлэх зэрэг тулгамдсан асуудлууд байгааг Дөргөн сумын удирдлагууд танилцуулав.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дөргөн суманд 2025 онд:
Шувуухай цэцэрлэгийн хуучин барилгын их засвар /350 сая төгрөг/
Сумын төвийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл /230 сая төгрөг/
Улсын төсвөөр:
Мянгад сумаас Дөргөн сумыг холбох хатуу хучилттай авто замын ажилд /19.1 тэрбум төгрөг/-ийг төсөвт тусгагдсан гэдгийг онцоллоо.