ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр: Авлигын эсрэг хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллана.

2024-12-16

Аймгийн “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн” өнөөдөр /2024.12.16/ боллоо.
Шуурхай зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр оролцлоо.
Тэрээр:
“Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээр улсад сүүлээсээ хоёрт орж байгаа нь анхаарах ёстой асуудлын нэг болоод байна. Энэ нь Ховд аймгийн төрийн байгууллагуудад өгч байгаа иргэдийн үнэлэлт, дүгнэлт юм. Тиймээс 2025 онд авлигын эсрэг хуулийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байгууллага болон хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа байгууллагыг шалгаруулж иргэд олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Мөн авлигын эсрэг хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах тул та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.
Цаашид байгууллага бүр хүний нөөц, төсөв санхүү, үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй мэдээлж байх шаардлагатай байна”-гэв.

сургалтын талаар

санал өгсөн: 0