ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ТҮҮХЭЭ МЭДЬЕ” УРАЛДААНТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРУУДАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2024-09-20

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан “Түүхээ мэдье” уралдаант арга хэмжээг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын түүх, нийгмийн ухааны багш нарын дунд зарласан билээ.
Тус уралдаан нь Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийг ойлгуулах, сурталчлан таниулах арга хэмжээг сурагчдын дунд хэрхэн зохион байгуулсан байдлаар нийт 5 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, дүгнэсэн бөгөөд 1 дүгээр байрыг 61 дүгээр сургууль, 2 дугаар байрыг 17 дугаар сургууль, 3 дугаар байрыг 149 дугаар сургууль, тусгай байрыг 49,50 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны секцийн багш нар тус тус эзэллээ.
Оролцсон ерөнхий боловсролын сургуулиуд “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ?” танхимын бус сургалт зохион байгуулах, “Хэлмэгдүүлэлт” сэдэвт гар зургийн уралдаан, “Бид мартаж болохгүй” сэдвээр богино хэмжээний бичлэг, контент бүтээх, “Хэлмэгдүүлэлт бидний нүдээр” сэдвээр комик ном хийх зэрэг уралдаануудыг бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд тус тус зохион байгуулсан нь хэлмэгдүүлэлтийн хор уршгийг сурагчдад ойлгуулж, таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Шагналт байр эзэлсэн оролцогч нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

сургалтын талаар

санал өгсөн: 0