ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-06-20

Дүүргийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дүүргийн 1-24 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн ахлагч, нарийн бичиг, гишүүдэд “Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Онцгой байдлын газрын хурлын зааланд зохион байгууллаа.
Сургалтын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Ажлын албаны дарга П.Баянбаатар, Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг нар оролцлоо.
Сургалтад дүүргийн 1-24 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн ахлагч, нарийн бичиг, гишүүд 400 гаруй хүн хамрагдлаа.

сургалтын талаар

санал өгсөн: 0