ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

📌ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ АРГА ХЭМЖЭЭ Ө.БАДРАХЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-07

🍀"Байгалиа хамгаалъя" аяны хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахын тулд аймгийн хэмжээнд "ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ" арга хэмжээг иргэдийн байгалиа хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах журамт үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Ө.Бадрахын талбайд зохион байгууллаа.
Тус арга хэмжээг аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл (гишүүн байгууллагууд), БНСУ-ын Инчеон хотын Намдун дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд "ON HAPPY" ТББ, Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Улаангом сумын ИТХ, ЗДТГ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Төрийн банк, Хасбанк, Хаан банк, Голомт банк, Алтайн эколос ХХК тус тус байгууллагууд хамтран зохион байгуулж, оролцлоо.