ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын "Баруун бүсийн ажил мэргэжлийн сургалт зөвөлгөөн 2024" Ховд аймагт болж байна.

2024-04-27

Тус зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, баруун бүс нутгийн хүн ардын амин чухал хэрэгцээ болсон ус хангамжийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж ирсэн НААҮ-ний салбарын хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.
Хот, суурин байгуулагдан, хүн ам төвлөрөхийн хэрээр энэ үйлчилгээний хэрэгцээ, шаардлага нэмэгдэж, Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, салбарын бодлогыг зөв тодорхойлох, бүтэц зохион байгуулалт, менежментийг сайжруулах тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд энэ удаагийн бүсийн зөвлөгөөн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Энэ үеэр нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт сэтгэл, оюунаа зориулан ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг салбарын болоод бусад шагналуудаар шагналаа.

сургалтын талаар

санал өгсөн: 0