ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛЬЕ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-25

Өнөөдөр /2024.04.25/ өөрийн үнэ цэнийг мэдэрч, амьдралдаа эерэг өөрчлөлт хийх сэдэл өгөх, эрүүл дадлыг бий болгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг олгох, эцэг эхийн үүрэг хариуцлагыг таниулах зорилгоор дүүргийн 1-24 дүгээр хороодын архины хамааралтай иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдийн дунд “Өөрийгөө өөрчилье” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, “Өөрчлөлтийн хөтөч” төрийн бус байгууллагын багш нар “Эр хүн гэр бүлдээ үнэ цэнэтэй”, “Архины хамаарал ба гэр бүл”, “Өөрийгөө өөрчлөх алхмууд”, “Архины давхар хамаарал ба гэр бүл” сэдэвт сургалт, дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Б.Шинэбаяр нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт” сургалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Мэргэжил олгох сургалт, түр болон байнгын ажлын байрны талаар” мэдээлэл тус тус өгч ажиллалаа.
Мөн сургалтын үеэр архины хамааралтай иргэдийн архинд донтох эмгэг болон хорт зуршлаас татгалзах хүсэлтэй эсэхийг тодорхойлж, холбогдох байгууллагад уламжлан дараагийн шатны арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0