ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-03-19

Өнөөдөр /2024.03.19/ Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр хуралдаж, төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
1. Гал түймрээс урьдчилан сэргийлэх “Хяналт-2024” арга хэмжээ зохион байгуулах тухай;
2. Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг ажиллах нөхцөлөөр хангах тухай;
3. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн зөвлөмжийн танилцуулгыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй гал түймрийн аюулд хүний амь нас, эд хөрөнгийг гал түймэрт эрсдэхээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр иргэдэд зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулж, дүүргийн 7-24 дүгээр хороодын айл өрхийг хамруулах юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0