ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ЭКО ШИЙДЭЛ-ХОГГҮЙ ИРЭЭДҮЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-12-07

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хог хаягдлыг ангилан хаях талаарх мэдлэг, мэдээлэл олгох, байгаль орчинд хор хөнөөлгүй, ээлтэй, цэвэр цэмцгэр хандлагыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан “Эко шийдэл-Хоггүй ирээдүй” уралдааныг 2023.11.17-2023.12.05-ний өдрийн хооронд зохион байгуулсан билээ.
Энэхүү уралдааныг
1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Хоггүй ирээдүй - Бидний дүүрэг” гар зургийн уралдаан
6-9 дүгээр ангийн дугаар анги, хамт олны дунд “Эко шийдэл” бүтээлийн уралдаан
10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эко шийдэл” контент уралдаан
“Эко бүлэг байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх” төслийн уралдаан гэсэн дөрвөн төрлөөр хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр дүүргийн аваргуудаа шалгарууллаа.
“Эко шийдэл-Хоггүй ирээдүй” уралдаанд Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын хорооны гишүүн Б.Батхуяг, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын хорооны гишүүн, дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор УТҮГ-ын дарга Б.Болортунгалаг, Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын хорооны гишүүн, 11-р хорооны Засаг дарга Д.Уянга, дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, ажилтан албан хаагчид болон хүүхэд багачууд оролцлоо.
1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Хоггүй ирээдүй - Бидний дүүрэг” гар зургийн уралдааны төрлийн шагналт байранд:
Тэргүүн байранд 24-р сургуулийн сурагч Г.Агар
Дэд байранд 24-р сургуулийн сурагч Б.Мөнхжин
Гутгаар байранд 50-р сургуулийн сурагч Н.Тэнүүнзаяа
Тусгай байранд 5-р сургуулийн сурагч Б.Анужин, 57 сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
6-9 дүгээр ангийн сурагчид, хамт олны дунд “Эко шийдэл” бүтээлийн уралдааны төрлийн шагналт байранд:
Тэргүүн байранд 37-р сургууль
Дэд байранд 149-р сургууль
Гутгаар байранд 117-р сургууль
Тусгай байранд 24-р сургууль, 5-р сургууль;
10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эко шийдэл” контент уралдааны төрлийн шагналт байранд:
Тэргүүн байранд 5-р сургууль
Дэд байранд 117-р сургууль
Гутгаар байранд 23-р сургууль
Тусгай байранд 24-р сургууль, 37-р сургууль;
“Эко бүлэг байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх” төслийн уралдааны төрлийн шагналт байранд:
Тэргүүн байранд 149-р сургууль
Дэд байранд 57-р сургууль
Гутгаар байранд 23-р сургууль
Тусгай байранд 24-р сургууль, 72-р сургууль;
“Эко шийдэл-Хоггүй ирээдүй” уралдаанд ерөнхий боловсролын 10 сургууль өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр
Тэргүүн байранд 24-р сургууль
Дэд байранд 5-р сургууль
Гутгаар байранд 149-р сургуулиуд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Энэхүү уралдааныг зохион байгуулснаар хүүхэд, багачууд хогоо ангилан хаях мэдлэг, мэдээлэл, байгаль орчинд хор хөнөөлгүй, ээлтэй, цэвэр цэмцгэр хандлагыг төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын “Эко бүлэг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжлэг үзүүлэхийг зорьсон юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0