ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2023-11-24

Өнөөдөр /2023.11.24/ Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдлаа.
Тус хуралдаанаар авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, явган зорчигч, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын 24, 37, 49, 57, 138, 139, 140, 149 дүгээр сургуулиудын ойролцоох авто замын явган зорчигчийн гарцад авто зам руу тусдаг лед гэрэлтүүлэг суурилуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй хийж хэрэгжүүлэх эсэх талаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн100 хувийн саналаар дэмжигдлээ.
Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй дийлэнх тохиолдол нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа бөгөөд лед гэрэлтүүлэг суурилуулснаар явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигчид харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулахад чухал ач холбогдолтой юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0