ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

327 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ГАЛ ТОГООНЫ ХЭРЭГСЛИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2023-10-26

Өнөөдөр /2023.10.26/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын санаачлан эхлүүлсэн дүүргийн ИТХ болон “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхний хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн 327 дугаар цэцэрлэгт шаардлагатай гал тогооны хэрэгслүүдийг гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Ажлын албаны дарга М.Туяа, 5 дугаар хорооны Засаг дарга Б.Батболд, “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, 327 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Хулангоо болон цэцэрлэгийн багш, ажилтан албан хаагч нар оролцлоо.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн байгууллага нь бидэнтэй 2020 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхэд болон эрүүл мэнд рүү чиглэсэн олон хандив, тусламжийг үзүүлсээр ирсэн билээ. Тухайлбал нярай иргэдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох “Нярайн шарлалтын эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн иж бүрэн аппарат, 1-19 хороодын өрхийн эрүүл мэндийн төвд хамгаалах хувцас, халуун хэмжигч, гар ариутгагч, амны хаалт, бээлий, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох 5 тэргэнцэр гэх зэрэг 200 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг хамтын ажиллагааны хүрээнд үзүүлсэн байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ ч мөн үүний жишгээр дүүргийн бяцхан иргэдэд чиглэсэн бөгөөд цэцэрлэгт сурч, хүмүүжиж буй хүүхдүүд эрүүл орчинд, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжид хийгдсэн хоолоор үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм. Энэ мэт дэмжлэг, туслалцааг байнга үзүүлж буй “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамт олонд дүүргийн нийт иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлье.” гэжээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0