ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2023.10.18

2023-10-18

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын хүрээнд хуралдлаа.
Тус хуралдаанаар дүүргийн 1-24 дүгээр хороодын гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Мөн Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, Садар самуунтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зочид буудал, саун массаж, тайчих урлагийн үзүүлбэр үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт болон хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах “Та татгалз” аяныг тус тус хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжиж, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэв.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0