ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“АХМАД НАСТАНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА-ИРГЭН”-Д ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2023-10-03

“Олон Улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Ахмад настанд чин сэтгэлээсээ хандаж, эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлж, дүүрэг, орон нутаг, ахмадын байгууллагаас зохион байгуулж буй ажилд идэвх санаачилгатай оролцсон байгууллага, иргэдийг “Ахмад настанд ээлтэй байгууллага - иргэн”-ээр шалгаруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нар шагналыг гардууллаа.

“Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар
1. 15 дугаар хорооны “Их мөнгөн титан” ХХК
2. 19 дүгээр хорооны “Гүүднейборс” ХХК
3. 13 дугаар хорооны “4959 автосервис” ХХК

“Ахмад настанд ээлтэй иргэн”-ээр
1. 3 дугаар хорооны иргэн Нямсүрэнгийн Оюунгэрэл
2. 11 дүгээр хорооны иргэн Дашзэвэгийн Болдсүрэн нар тус тус шалгарлаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0