ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-09-28

Хүүхдийг гэр бүлийн орчинд, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг мэдээллийг эцэг эхчүүдэд олгох, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, дулаан уур амьсгал бий болгох, харилцан ойлголцох, гэр бүлийг чадваржуулах зорилгоор 1-9, 20 хороодын 300 орчим эцэг, эхчүүдэд “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад “Аз жаргалтай гэр бүлийн энгийн зарчмууд” сэдвээр Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, “Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга” сэдвээр Японы хүүхдийг ивээх сангийн багш Ч.Мөнгөнтуяа нар тус тус сургалт, лекц орж, гэр бүл, хүүхдийн хүмүүжилд гаргадаг нийтлэг алдаа, түүнээс хэрхэн сэргийлж, засах, гэр бүлийн халуун уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх зэрэг чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Мөн сургалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Засаг даргын Орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.Найдан, Б.Дэлгэрбат, Т.Уламбаяр болон 5 дугаар хорооны Засаг дарга Б.Батболд, 20 дугаар хорооны Засаг дарга З.Очирбат нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0