ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭЭЖҮҮДЭД АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

2023-05-28

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эх одон гардууллаа.

Одонг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардуулан өгч алдарт ээжүүдэд болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж удахгүй болох баярын мэндийг дэвшүүллээ.

Энэ жил аймгийн хэмжээнд нийт 305 ээж Алдарт эх одон хүртэж байна. Тэдний дийлэнх нь 38 хүртэлх насны ээжүүд байна. 

Дархан суманд бүртгэлтэй 258 ээж өнөөдөр /2023.05.28/ Залуучууд театрт тайзнаа одонгоо гардан авсны 74 нь Дархан сумын 10,11,12,13,14 дүгээр багийн ээжүүд байлаа. 

Монголын үрс маш олон болох болтугай.