ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ХӨДӨӨ АЖ АХУЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2023-05-29

 Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд 2023.05.29, 30 нд 10:00-18:00 цаг хүртэл ОХУ-ын 20 гаруй ААН-ын 30 орчим хөдөө аж ахуй, зам, барилгын техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. 

Үзэсгэлэнд оролцогч ОХУ-ын ААНБ-д хуучин түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бататгах, шинэ түншүүдтэй хамтрах, өмнөх нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийнхөө ашиглалт, ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгөх, ХАА-н үйлдвэрлэл эрхлэдэг компаниудад очин техникийн ямар тусламж үйлчилгээ  хэрэгтэй байгаатай газар дээр нь танилцах юм. Мөн бизнес уулзалтууд болно.

Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдийг урьж байна.