ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ААС “ЭРХЭМСЭГ БҮСГҮЙ ТАНД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-06

      Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойг нь нийгэмд хүргэх, жендэрийн эрх тэгш оролцоог нь хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах зорилгоор жил бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрхэмсэг бүсгүй танд арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, дүүргийн Соёлын төв,  Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулдаг юм.

     Арга хэмжээг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж хэлсэн үгэндээ “Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт эмэгтэйчүүд болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэднийг дэмжин гэрээр ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, олон төрлийн сургалт арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллага, төрийн бус байгууллагууддаа талархал илэрхийллээ”.

     Чингэлтэй дүүрэг нь 150 мянга гаруй оршин суугчидтай бөгөөд үүний 51,3% буюу 77,198 эмэгтэйчүүд байна. Энэхүү арга хэмжээгээр дүүргийн эмэгтэйчүүд жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, нийгмийн халамжийн тухай мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, уран зураг, давсан урлал, торт нарийн боов, гоо сайхны зөвлөгөө зэрэг олон төрөлт сургалтад хамрагдан цаашид гар доорх материалаар бие даан хийх дадлага, туршлага хуримтлууллаа.

    Чингэлтэй дүүргийн ээжүүд олон улсын эрхийг хамгаалах өдрийг угтаж өөрсдөдөө хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл авахаас гадна нэг өдрийг мартагдашгүй өнгөрөөсөндөө баярласнаа илэрхийлж байлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд оролцсон Сургагч багш Г.Эрдэнэгэрэл, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн багш Ц.Минжмаа, дүүргийн 9-р хорооны иргэн  ахмад багш М.Уранболор, шавь У.Ану-дарь, “Төгс” make up студийн захирал Д.Төгөлдөр, багш Д.Өлзиймаа, Б.Эгиймаа, Аж ахуй нэгж, ТББ-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Хурлын Ажлын алба

сургалтын талаар

санал өгсөн: 0