ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ИРГЭН ТАНЫ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-07

          Өнөөдөр /2023.02.07/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, залилах цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэн таны эрх зүйн мэдлэгт” арга хэмжээг зохион байгууллаа.

           Тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат нээж, ИТХ-ын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, 1-24 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүд, хэсгийн ахлагчид, олон нийтийн байцаагчид, сайн дурын иргэдийн зөвлөлийн гишүүд, нийтийн эргүүлүүд болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

          Залилах гэмт хэргийн 79,7 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа бөгөөд олон төрлийн цахим зар мэдээллийн дагуу иргэд залилангийн гэмт хэргийн хохирогч болж байна. Иймд иргэд та бүхэн мэдээллийн эх сурвалжийг нягтлан үзэж,  уг гэмт хэрэг үйлдэгдэх боломж нөхцөлийг цахим залилагч нарт бүү олгоорой.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0