ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АНХНЫ ТУСЛАМЖИЙН БАГЦЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2022-12-28

Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлөөс гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд дүүргийн Төрийн өмчит Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, Засаг даргын Тамгын газар болон дүүргийн харьяа ОНӨҮГ-т гамшиг ослын үед яаралтай авах анхны тусламжийн багц олгохоор шийдвэрлэснийг зөвлөлийн дарга, гишүүд гардуулан өглөө.

Анхны тусламжийн багц нь ажлын байр болон үйлдвэрлэлийн газарт ашиглах зориулалттай, Монгол Улсын болон Олон Улсын чанарын стандартад нийцсэн, 30 нэр төрлийн тусламжийн хэрэглэгдэхүүнтэй багц юм.

Багц гардуулах үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн дарга Б.Мөнхбат хэлэхдээ цаашид болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимжүүлж, сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчныг хангахад бүхий л талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Хурлын ажлын алба

сургалтын талаар

санал өгсөн: 0