ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Увс аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурал боллоо.

2022-11-21

Увс аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурлыг
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ц.Батболд
удирдан явууллаа.
Орон нутгийн зөвлөл нь хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн
хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд
тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын
зөвлөмж, чиглэл гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус зөвлөл юм.
Хурлаар 2022 онд орон нутгийн зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн онцлох арга
хэмжээний биелэлт, үр дүнг танилцуулж, 2023 оны аймгийн Гамшгаас урьдчилан
сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.