ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

МЭНДЧИЛГЭЭ /2022.10.29/

2022-10-29

Нийслэл хотынхоо эрчимтэй хөгжлийг хурдасгахад гар бие оролцож буй ЧИНГЭЛТЭЙЧҮҮД, Нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагууд, аж ахуй нэгжүүд, ажилтан, албан хаагчид, хотынхоо түүх соёл, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, бие сэтгэлээ зориулсан ахмад буурлууд, эх орныхоо ирээдүй хойч нь болсон хүүхэд, залуус ТА БҮХЭНДЭЭ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын 383 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
 
Нүүдэлч удмын их төвлөрөл түүхэндээ 29 удаа бууриа сэлгэн 1639 онд “Ширээт нуур”-т сууриа тавьж Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ болон өргөжиж 1924 оны Улсын анхдугаар их хурлаар хотын статус нь хуульчлагдан, “Улаанбаатар” хэмээн нэрлэгдэх болж, эдүгээ энэ нэрээрээ дэлхий дахинаа танил болсон түүхтэй.
 
Улаанбаатар хот маань дөрвөн Хайрханыхаа дунд өдрөөс өдөрт дэвжин цэцэглэж, эзэд болсон ард иргэдийн маань амьдрал өөдлөн дэвжиж, батжин бэхжихийн ерөөл өргөе.
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ
 

сургалтын талаар

санал өгсөн: 0