ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮД, ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2022-10-18

          Өнөөдөр /2022.10.18/ Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны эцэг эхчүүдэд зориулан эцэг эхийн үүрэг хариуцлагыг таниулах, хүүхдээ үл хайхрахаас урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг олгох зорилгоор “Хандлагаа өөрчилж стрессээ удирдах нь”,  өсвөр насны хүүхдүүдэд зориулан  “Хувь хүний гоо зүй, өөрийгөө өөрчилж бусдад нөлөөлөх нь” сургалтуудыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн ГХУСАЗСЗ, хороодын хамтарсан багууд санаачлан Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Андра академитай хамтран нийт 120 гаруй эцэг, эх, асран хамгаалагчид, 200 гаруй өсвөр насны хүүхдүүдийг хамруулан  тус тус зохион байгууллаа.

          Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, ГБХЗХХ-ийн дарга Х.Азбаяр, сургагч багшаар “Андра академи”-ийн захирал Х. Бадамгэрэл нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0