ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. /2022.09.28/

2022-09-28

Өнөөдөр /2022.09.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны наймдугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

  1. Дүүргийн орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлт, цаашид авах арга хэмжээ
  2. Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын мэдээлэл
  3. Худалдан авах ажиллагааны ил тод байдал, цаашид авах арга хэмжээ
  4. Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээ
  5. Агаарын бохирдлыг буруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид авах арга хэмжээ болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэж холбогдох хэлтэс, албадад үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, Ж.Булганцэцэг, Р.Ганболд нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

сургалтын талаар

санал өгсөн: 0