ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ЧИНГЭЛТЭЙН ХОГ БАЯЛАГ БОЛНО” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. /2022.09.27/

2022-09-27

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.

          Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хорооны Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

         Өнөөдөр /2022.09.27/ дүүргийн 5 дугаар хорооны иргэд “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд идэвхтэй хамрагдлаа.

          Энэхүү сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил нь хуваарийн дагуу маргааш буюу 2022.09.28-ны өдрийн 11:00, 14:00 цагуудаас 17 дугаар хорооны Иргэний танхимд болох тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

           Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Д.Уянга, Б.Болортунгалаг, 6 дугаар хорооны Засаг дарга Э.Ачбаяр нар оролцлоо.

#Чингэлтэйн_хог_баялаг_болно.

Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

сургалтын талаар

санал өгсөн: 0