ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ЧИНГЭЛТЭЙН ХОГ БАЯЛАГ БОЛНО” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. /2022.09.23/

2022-09-23

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл хэрэгжиж байна.

          Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хорооны Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

          2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20 дугаар хорооны иргэд болон 149-р сургуулийн “Эко клуб”-ын сурагчид “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд идэвхтэй хамрагдлаа.

          149-р сургуулийн “Эко клуб”-ын нийт сурагч хүүхдүүддээ энэхүү сургалт, нөлөөллийн ажилд идэвх санаачилгатай оролцон хариуцлагатай иргэн болж төлөвшиж байгаад талархал дэвшүүлье.

          Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Д.Уянга, Б.Болортунгалаг, 20 дугаар хорооны Засаг дарга З.Очирбат нар оролцлоо.

#Чингэлтэйн_хог_баялаг_болно.

Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

сургалтын талаар

санал өгсөн: 0