ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ЧИНГЭЛТЭЙН ХОГ БАЯЛАГ БОЛНО” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2022-09-21

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл хэрэгжиж байгаа билээ.

           Өнөөдөр /2022.09.21/ Хог хаягдлын тухай хууль, “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийг танилцуулах, хог хаягдлын хураамжийг тооцох аргачлалын талаарх мэдээлэл олгох сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг хорооны Засаг дарга, зохион байгуулагч болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн ажилтан албан хаагчдын дунд зохион байгууллаа.

          Үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн нэг байгууллага хамт олныг хамтдаа хогоо ангилж хаядаг дүүрэг болохыг уриаллаа.

         Мөн сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Р.Ганболд, Ж.Булганцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, Д.Уянга, Б.Болортунгалаг нар оролцлоо.

          Оролцогчдод “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн танилцуулгыг төслийн багийн дэд ахлагч Ц.Энхчимэг, төслийн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг төслийн Олон нийттэй харилцах ажилтан М.Халиун, Хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмын талаарх мэдээллийг Төслийн техникийн инженер З.Дэлгэрбаяр нар тус тус өгч, асуусан асуултад хариулж, санал солилцлоо.

#Чингэлтэйн_хог_баялаг_болно.

Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0