ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-Д НОМЫН ФОНД ҮҮСГЭЛЭЭ.

2022-09-14

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат “Ном хандивлах 7 хоног”-ийн аяны хүрээнд хэлтэс, албад, хороод, иргэдээс цугларсан 1000 номуудыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-д хандивлалаа.

Тус үйл ажиллагааны үеэр ИТХ-ын дарга Б.Мөнхбат тус төвийн хамт олонд нийгмийн сайн сайхан, ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон бяцхан хүүхдүүд, зайлшгүй хамгаалалт шаардлагатай, хүнд нөхцөлтэй тулгарсан эх, хүүхдийн төлөө хийж,  хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын ажилд нь талархал илэрхийлээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Номын хандивын аянд идэвхтэй оролцсон нийт ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлье.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

сургалтын талаар

санал өгсөн: 0