ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НОМ ХАНДИВЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. /2022.09.12-2/

2022-09-12

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-д номын фонд бүрдүүлэх зорилгоор “Ном хандивлах 7 хоног”-ийн аяныг санаачилж байгаа билээ.

           Өнөөдөр /2022.09.12/ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, дүүргийн Хөрөнгө Оруулалт, Бүтээн Байгуулалтыг Дэмжих Төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Содхүү, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, 12 дугаар хорооны Засаг Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, 20 дугаар хорооны Засаг дарга З.Очирбат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч, яруу найрагч  Я.Мөнхжаргал, 2 дугаар хорооны Засаг дарга Ч.Буянтогтох болон тус хороотой хамтарч ажиллах гэрээ байгуулсан “Менежер карьерын институт”-ийн багш, оюутнууд, 18 дугаар хорооны албан хаагчид хамт олноо төлөөлөн тус “Ном хандивлах 7 хоног”-ийн аяныг дэмжин ном хандивлалаа.

          Хандивлах номыг 2022 оны 09 дүгээр сарын 05-12-ны хооронд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 304 тоот өрөөнд ажлын цагаар хүлээн авна.

          Иймд иргэд та бүхнийг аянд нэгдэж, ном хандивлахыг уриалж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0