ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЯРАЙН ШАРЛАЛТЫН АППАРАТ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2022-06-28

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын санаачлан эхлүүлсэн дүүргийн ИТХ болон Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн нярай иргэдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох нярайн шарлалтын аппарат, нярайн шарлалт хэмжих багаж, нярайн жин, ургийн зүрхний цохилт хэмжих багаж, чихний отоскоп гэсэн нийт 5 иж бүрдлээс бүрдсэн 160 сая төгрөгийн үнэ бүхий “Нярайн шарлалтын эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж”-ийг Чингэлтэй дүүргийн анхан шатны байгууллага болох хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулан өглөө.

          Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн бяцхан иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт энэхүү шарлалтын иж бүрдэл тоног төхөөрөмж нэн шаардлагатай байсныг дурдаад, цаашид дүүргийн иргэд, ялангуяа алслагдсан хороодын эхчүүд нярайн шарлалтыг хэмжүүлэхийн тулд хол замыг туулан төвийн эмнэлгүүдийг зорих шаардлагагүй болж байгаад дүүргийн нийт иргэдийн өмнөөс Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлье.” Өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарт энэхүү тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглаж нярайн шарлалтыг эрт үед нь оношилж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр анхаарах, мөн хороодын Засаг дарга нарт өрхийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллах үүрэг, чиглэл өглөө.

          Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн, хороодын Засаг дарга нар, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, Ажлын албаны захирал Г.Түвшинжаргал, ханган нийлүүлэгч Мисс Ди ХХК-ийн захирал Эрхэмбилэг, H and H ХХК-ийн захирал Уранчимэг нар оролцлоо.

           Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын 140 дүгээр сургуулийн цайны газарт 30 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмж, хүүхдийн хоёрдугаар хоолны таваг, Ковид цар тахлын хүнд үед ажиллаж буй дүүргийн Эрүүл мэндийн төвд 20 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн аппарат, 1-19 дүгээр хороодын сайн дурын ахмад нийтийн эргүүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний тусламжийн багц, СӨБ-уудад зөөлөн эдлэл, зэргийг тус тус хандивлан сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

           Мөн энэ оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус шарлалтын тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүд тоног төхөөрөмжөө хүлээн авах боломж, нөхцөл бүрдсэн билээ.

          Дөнгөж төрсөн нярайн элэг цусан дахь улаан эсээ хурдацтайгаар шимж чадахгүйн улмаас улаан эснээс ялгардаг билирубин /bilirubin/ хэмээх шар өнгийн пигмент ийнхүү арьсан дээр илэрч байгаа нь нярайн шарлалт гэж нэрлэгддэг. Билирубины хэмжээг шарлалт хэмжигч аппаратаар болон цусны шинжилгээгээр хэмжих боломжтой байдаг.

            Сүүлийн жилүүдэд манай улсад нярай хүүхдийн шарлалт удаан хугацаагаар үргэлжилж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгаа ба нийт шинэ төрсөн нярайн тавиас илүү хувь нь эхний хоёр долоо хоногтоо их бага хэмжээний шарлалттай байдаг гэсэн судалгаа байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

сургалтын талаар

санал өгсөн: 0