ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2022-06-15

         Өнөөдөр /2022.06.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо харьяалах асуудлын хүрээнд хуралдаж дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Чингэлтэйд үйлдвэрлэв цэгүүдийн үйл ажиллагаатай танилцан холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.

         Тус Хурлын хорооны хуралдаанаас гарсан саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд хүргүүлж, санал, дүгнэлтийн мөрөөр хийсэн ажлын тайлан, мэдээтэй эргэн танилцахаар шийдвэрлэлээ.

          Хуралдаанд Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, хорооны гишүүн, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, Д.Уянга, Б.Болортунгалаг, Төлөөлөгч, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

           Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд 749 иргэн, 59 ААН бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 2400 ажлын байрыг бий болгоод байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

сургалтын талаар

санал өгсөн: 0