ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЦГЭЭЕ

2022-06-08

 
Дэлхийн банк, Дэлхийн зөн Монгол ОУБ, Хүүхдийг ивээх сан, Глоб интернэшнл ТББ-уудын хамтран "Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслийн 2-р үе шат буюу "MASAM II" төслийг 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлж байна.
Уг төсөл 2020-2023 онд хэрэгжсэнээр хүрэх үр дүн нь:
-Иргэд цахим платформ ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ, төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахтай холбоотой мэдээлэл авах, санал хүсэлтээ илгээх тохиолдлын хувь өссөн байна.
-Төвийн болон орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн шийдвэрлүүлэхэд хувь нэмэр оруулна.
Мөн төслийн баг төсвийн ил тод байдлыг хангах, иргэдэд төсвийн талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх зорилтын хүрээнд аймгуудын батлагдсан төсвийн мэдээллийг нэгтгэн боловсруулж “Иргэдийн төсөв” товхимол бэлтгэх ажлыг эхлээдүүд байгаа ажээ.