ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-06-06

          Яг одоо /2022.06.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо харьяалах асуудлын хүрээнд хуралдаж байна.

Тус хуралдаанаар:

  • Дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ
  • Дүүргийн 2021 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүн, орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцах гэсэн үндсэн 4 чиглэлийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Хуралдаанд:

Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Содхүү,

Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч  Б.Насанбат, С.Энхтайван, С.Мөнгөнсар, Л.Лувсанцэрэн,

Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Р.Ганболд, Ж.Булганцэцэг, Б.Дэлгэрбат, Ч.Ариунчимэг, дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр, ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Нарантөгс, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0