ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-06-06

          Яг одоо /2022.06.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.

           Тус хуралдаанаар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаа, төлөвлөлт, гүйцэтгэлтэй танилцаж, мөн дүүргийн Дотоод аудитын албаны үйл ажиллагаа, 2021 оны аудитын зөвлөмжийн хүрээнд хийгдсэн ажилтай танилцан холбогдох асуудлуудыг хэлэлцэж байна.

            Хуралдаанд:

Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Бямбагэрэл,

Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч В.Хүрэлбаатар, Ж.Батсайхан, Л.Лувсанцэрэн, Р.Ганболд, Ц.Содхүү,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Тохижилт, байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Энхбат, Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ганболд, Агаар, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр нар оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0