ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Уран манлай төвийн захирал Баярсайханыг хүлээн авч уулзлаа

2022-03-28

Үндэснийхээ урлаг соёлын салбарт хувь нэмрээ оруулж, бүтээж туурвиж, өвлүүлж яваа Баруун Монголын Урлаг соёлын "Уран манлай" төвийн хамт олноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболдод икэл хуураа дурсгалаа.
Ойрад монголчууд икэл гэдэг нь “эх хэл” хэмээх үгнээс үүсэлтэй гэж хэлэлцдэг. Тэгээд ч эл нэрийн тухайд сонирхолтой тайлбар бий. Тухайлбал малчин ардууд үр төл нь үхэж үрэгдсэн юмуу голсон төлийг эхэд нь авахуулахдаа хуур, икэл татаж аялан дуулдаг байна. Улмаар хүний хэлээр үглэж ятгаж чадахгүй байхад хөгжмийн хэлээр адгуус малыг ч уярааж болдог гэдгийг ухаараад хүний хэл бол “бага хэл”, хөгжмийн хэл “эх хэл” гэсэн утгаар энэ нэрийг өгсөн гэлцдэг. Энэ нь хөгжмийн аялгууг юм бүхэнд нэвтрэх чадалтай хэмээн итгэн биширч ирсэнтэй холбоотой ажээ.
Уран манлай төвийн захирал Баярсайхан танд болон танай хамт олны цаашдын ажил хөдөлмөр, уран бүтээлд өндөр амжилт хүсье.