ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭД ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛНА

2022-03-17

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Орон тооны бус  ирэгний зөвлөлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулж, ажиллуулж эхлээд байна.

Тус зөвлөлийн гишүүд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай уулзаж, Цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлэх тухай болон иргэний зөвлөлийн гишүүдийг үнэмлэхтэй болгох талаар хүсэлт гаргалаа.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тухайн иргэний зөвлөлөөс гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, цаашид хийх ажлын талаар нь санал солилцон, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

сургалтын талаар

санал өгсөн: 0