ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2022-03-07

        Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг, дүрэм, хороодын үйл ажиллагааны журам, ёс зүйн дүрэм зэрэг зохион байгуулалтын бусад баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Хурлын Төлөөлөгчдөөс санал авах уулзалт хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болж өнгөрлөө.

          Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга О.Батмөнх “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”-уудыг танилцуулж, зохион байгуулалтын баримт бичгийн шинэчилсэн найруулгын төсөлд Төлөөлөгчдөөс санал авах хэлэлцүүлгийг Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан удирдан явууллаа.

         Мөн хэлэлцүүлгээр хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

сургалтын талаар

санал өгсөн: 0