ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН VII ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-03-04

Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн VII дугаар хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр 71 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар:

1. Aймгийн ИТХ-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

2. Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны журмууд батлах тухай

  • Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай
  • Аймгийн ИТХ-д асуудал санаачлан өргөн мэдүүлэх, хуралдааны бэлтгэл хангах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Аймгийн ИТХ-ын Хорооны үйл ажиллагааны журам баталж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
  • Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг батлах тухай
  • Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, хоригийг хүлээн авч шийдвэрлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Аймгийн ИТХ-аас Засаг дарга, Засаг даргын тамгын газар, бусад байгууллага иргэдтэй харилцах, хамтран ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай
  • Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

3. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

4. “Хоёр живаа харгай” хөтөлбөр батлах тухай

5. Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

6. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай

7. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажиллах журам, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах батлах тухай

8. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам, Орон нутгийн өмчийг түрээслэх журам, Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх, гэрээг байгуулах, дүгнэх журмуудад нэмэлт өөрчлөх оруулах тухай

9. Орон нутгийн өмчийн асуудал

10. Аймгийн ан агнуурын бүс нутгуудын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэх тухай

11. Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах тухай

12. Сүм хийдэд зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.