ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

МҮХАҮТ, Увс аймгийн ИТХ болон “ЦойлогсоZ” төслийн хамтын ажиллагааны цахим уулзалт боллоо

2022-02-24

🔹Уулзалтад Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Төсөл хөтөлбөрийн газар, МҮХАҮТ-ын Увс аймаг дахь Кластер багийн зөвлөх С.Сэржим, МҮХАҮТ-ын дэргэдэх залуус руу чиглэсэн “ЦойлогсоZ” төслийн ахлагч Б.Батзориг болон бусад төлөөллүүд оролцов. Энэ үеэр оролцогч талууд өөрсдийн хамтын ажиллагааны боломж, саналын талаар танилцууллаа.
🔹Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд цаг үеийн мэдээллийг хүргэж, Увс аймагт тулгамдаж буй асуудлууд тэр дундаа залуусын сэтгэлгээ, хандлагыг эерэгээр өөрчилж, хөдөлмөрийн зах зээлд гарах залуусыг чадавхжуулах хэрэгцээ шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан бүс нутгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж буй ажлууд болон цаг үеийн мэдээ мэдээлэл, залуус руу чиглэсэн үйл ажиллагааны чиглэл, санал зөвлөмжийг өгсөн юм.
🔹Мөн “ЦойлогсоZ” төслийн ахлагч Б.Батзориг тус төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын тайлан болон цаашид төлөвлөж буй стратегийн чиглэлүүдийг танилцуулан хамтран ажиллах боломж, саналыг дэвшүүллээ.
🔹Уулзалтын дүнд залуусын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжиж чадавхжуулах замаар бизнесийн орчныг сайжруулах, цаашлаад олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр анхны жишиг аймаг болж залуусын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллахаар тогтов.
🔹Ингэснээр хөдөө орон нутаг, хот, олон улс дахь Монгол залуусын харилцаа холбоог өргөжүүлж, бие биенээсээ суралцаж, хамтран ажиллах боломж бүрдэхийн зэрэгцээ олон улсын байгууллагуудтай хамтран бусад орны залуустай олон талаар хэлхээ холбоо тогтоон ажиллах суурь нөхцөл бүрдэх юм.