ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.БАТБОЛД ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-02-22

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Өсвөрийн Парламент хөтөлбөр”-ийг УИХ, Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын Судалгааны хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн Сан”, “People in need”, байгууллагуудтай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 1000 гаруй хүүхдийн анкетыг хүлээн авч, 76 хүүхдийг шалгаруулсан.
Увс аймгаас Өсвөрийн парламентын гишүүдээр Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний, лаборатори 1-р сургуулийн 11А ангийн сурагч З.Аялгуу, ЕБ-ын 6-р сургуулийн 11Б ангийн сурагч А.Туяа, ЕБ-ын 4-р сургуулийн 11Б ангийн сурагч Д.Ганцэцэг нар сонгогдон ажиллаж байгаа билээ.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-аас “Өсвөрийн Парламент”-ийн гишүүдтэй дараах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлт, агаар, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн аймгийн, бүсийн хэмжээний хүүхэд залуучуудын чуулганг жил бүр зохион байгуулах, зохион байгуулалтанд хүүхэд, залуусыг оролцуулах.
- Хүүхэд залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжиж нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа зохион байгуулах,
- Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа, усалгааны ажлыг хүүхэд залуучуудыг оролцуулан хийх,
- Иргэд болон хүүхэд залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх,
- Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг аймаг, дүүрэг, сумандаа уламжлал болгон зохион байгуулах,
- Өсвөрийн парламент хөтөлбөр, YOUCCAN сүлжээний манлайлагч гишүүнийг аймаг, сумын түвшинд сурталчлан танилцуулах, хамтран байгаль орчны хамгаалал, хүүхэд залуусын оролцооны чиглэлээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах.