ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“Дижитал боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд Ухаалаг самбар /IQ board/ хүлээлгэн өгөх болон арга хэмжээ зохион байгуулагдлаа

2022-01-24

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас бүх салбартаа Дижитал шилжилтийг нэвтрүүлж цахим аймаг болох зорилтыг дэвшүүлэн Дижитал аймаг иж бүрэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр Ай Си Ти групп ХК /"ICT ГРУПП"/-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Мөн аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар Увс аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд Боловсрол, Эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг эхлүүлэхээр төсөв, хөрөнгө суулган баталсан юмаа.

Дижитал шилжилтэнд бэлтгэх ажлын хүрээнд Увс аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн БСУГ, “Sankou Marketing Mongolia” ХХК-тай хамтран MAXHUB брендийн ухаалаг самбарыг Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх, заах арга зүйн үзүүлэх сургалтыг зохион байгуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.