ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ШИНЭ ХӨДӨӨ-УВС” ТӨСЛИЙН “АРЬС, НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХ” ХАРИУЦАН АЖИЛЛУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2022-01-20

Сонгон шалгаруулалтын үндэслэл: Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1, Увс аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/05 дугаар тогтоол 1.1.1, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/26 тоот тогтоол “Шинэ хөдөө-Увс” төслийн 4.6 дах заалт “Мал нядалгааны болон арьс ширний анхан шатны боловсруулалт хийх цех байгуулах” аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26 өдрийн A/488 дугаар захирамжийн “Хөрөнгө хариуцан ажиллуулах нийтлэг түр журам” –ыг үндэслэв.
Сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/208 тоот захирамжийн хавсралт 1, “Арьс, нэхий боловсруулах цех байгуулах / Увс аймаг, Өмнөговь сум / хариуцан ажиллуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь доор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. 3-5 жилийн хөрөнгө оруулалтын болоод үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө ирүүлэх
3. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх. / Төлбөрийн чадвартай эсэхийг нотолсон банкны тодорхойлолт /
4. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхтай байх.
5. Шүүх, татвар, харилцагч банкны тодорхойлолт /эх хувь/ ирүүлэх
6. Сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанд ирүүлэх.
Жич: Төсөлд зөвхөн хэрэгжих сумын хувь хүн, хуулийн этгээд оролцоно.
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 01-р сарын 20-ны өдрийн 17:00 цагаас 2022 оны 02-р сарын 21-ны өдрийн 17:00 цагаас өмнө баримт бичгийг битүүмжилж ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт нээнэ.
Сонгон шалгаруулалтын материалыг Увс аймгийн ЗДТГазрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалт хэлтэс 202 тоот, (9490-5646, 70453324) бичгээр авна.
Увс аймаг Улаангом сум, 3-р баг Ө.Бадрахын гудамж,
Аймгийн ЗДТГ-н байр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, 202 тоот