ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“Шийдвэрлэлт – 1” 45 хоногийн аян зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа

2022-01-07

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар хамтран “Шийдвэрлэлт – 1” аяныг 45 хоногийн хугацаанд зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа 194 хэрэг бүртгэлтийн хэргээс 40 хэргийг хааж, 37 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шийдвэрлэсэн бөгөөд нийт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн 39,7 хувийг шийдвэрлэсэн.
Зөрчлийн шинжтэй 569 гомдол мэдээллийн 96,4 хувийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байна.
Аяны хүрээнд мэргэжлийн ур, чадвар, идэвхи санаачлага, үр бүтээл гарган бусдыгаа хошуучлан ажилласан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул нарыг зөөврийн компьютерээр шагнаж урамшууллаа.