ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ИТХ-Н НЭРЭМЖИТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2021-12-03

Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолыг үндэслэн 2025 онд төрийн албыг хос бичгээр хөтлөх бэлтгэл хангах зорилгоор Монгол үндэстний оюуны соёлын өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон үндэсний бичиг, өв соёлоо өвлүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 19 сум, албан байгууллагуудын дунд “Монгол бичиг, өв соёл” танин мэдэхүйн уралдааныг Аймгийн ИТХ-ын нэрэмжит болгон зохион байгуулсан.
Уг уралдаанд аймгийн 5593 төрийн албан хаагч, 50 байгууллага, 19 сум хамрагдсанаас дараах сум, байгууллагууд тэргүүлж шагналаа гардан авлаа.
1. Хаягжилт, орчин тохижилт ангилалд:
I. байр - Зүүнговь сум
II. байр – Өмнөговь сум
III. байр – Тэс сум цэцэрлэг
IV. байр – Улаангом сум 7 дугаар цэцэрлэг
V. байр – Түргэн ЕБС сургууль
2. Байгууллагын унших бичих чадварын ангилалд:
I. байр – Нийгмийн даатгалын хэлтэс
II. байр – 7 дугаар цэцэрлэг
III. байр – Тэс сум
IV. байр – Өмнөговь сум
V. байр – Статистикийн хэлтэс
3. Цахимд монгол бичгээр бичих чадвар:
I. байр – ЕБ-ын 2 дугаар сургууль
II. байр – Бөхмөрөн сум
III. байр – Баруунтуруун сум
IV. байр – ЕБ-ын нэгдүгээр сургууль
V. байр – Статистикийн хэлтэс