ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2021-11-15

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын төлөөлөгч, сумдын нарийн бичгийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх сургалт хувиарын дагуу амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчид болон, ажлын албаны мэргэжилтнүүд сургалтанд хамрагдлаа. 10 бүлэгт хуваан зохион байгуулсан энэ удаагийн сургалтад 19 сумын нийт 402 төлөөлөгчдөөс 289 төлөөлөгч танхимаар оролцсон байна.
Дээрх сургалтын зорилго нь оролцогчдын Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог заалтууд, Төлөөлөгчийн эрх үүрэг, оролцоо, Төлөөлөгчийн ёс зүй, Орон нутгийн төсвийн харилцаа, Захиргааны ерөнхий хуулийн онцлог заалтууд, Архив албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэгийг бататгахад оршиж байгаа юм.