ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ЗАВХАН, ТЭС СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2021-11-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын төлөөлөгч, сумдын нарийн бичгийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх сургалт хувиарын дагуу зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн сургалтаар Завхан, Тэс сумдын ИТХ-ын төлөөлөгч, нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.
Сургалтын зорилго нь оролцогчдын Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог заалтууд, Төлөөлөгчийн эрх үүрэг, оролцоо, Төлөөлөгчийн ёс зүй, Орон нутгийн төсвийн харилцаа, Захиргааны ерөнхий хуулийн онцлог заалтууд, Архив албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэгийг бататгахад оршиж байгаа юм.
Коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан сумдыг 2, 2-оор нь хамруулж байна.