ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-11-04

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Ховд аймгийн 17 сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2021.11.04/ Мөнххайрхан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтыг зохион байгууллаа.
 
Тус сургалтыг нээж аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
 
Сургалтаар “ИТХ-ын Төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”, “Засаг захиргааны нэгжээс өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн нийтлэг журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам”, Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын батлан хэрэгжүүлэх зарим дүрэм, журмын үлгэрчилсэн төсөл, Ашиг сонирхлын зөрчил, түүнийг зохицуулах хэрэгцээ, үндсэн механизм, ХАСХОМ, ХАСУМ ёс зүйн асуудлууд, “ИТХ-ын Төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”-уудын төсөл болон “Орон нутгийн төсвөөр байгаль орчныг хамгаалах нь”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

сургалтын талаар

санал өгсөн: 0