ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Эрүүл мэндийн салбарын ажилчдад салбарын шагнал гардууллаа

2021-10-29

Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, ЭМЯ-ны Жуух бичгээр шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нүдний их эмч Б.Мөнхсоёл, эмч Д.Эрдэнэтөгс, “Дун цагаан” ӨЭМТ-ийн эмч Н.Ариунаа, ЭМЯ-ын Жуух бичгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Б.Оюунчимэг, Тариалан сумын ЭМТ-ийн эмч Ж.Нарантуяа, Мөнхбишрэлт ӨЭМТ-ийн эмч С.Нарантуяа нар шагнагдлаа.