ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд цахим сургалт зохион байгуулагдлаа

2021-10-14

Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд Томск мужийн их дээд сургуулиас орос хэлний мэргэжилтэн багш нар жил бүр Увс аймагт хүрэлцэн ирж орос хэлний сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай.
Цар тахлын улмаас сүүлийн 2 жил энэхүү арга хэмжээг цахимаар явуулах болсон бөгөөд энэ жилийн хувьд Томск мужийн захиргааны олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны газрын санаачилгаар Томскийн улсын их сургуулийн доцент багш Анна Владимировна 2021 оны 10 дугаар сарын 11-15-ний өдрүүдэд 7-9-р анги, 10-12 ангийн сурагчид болон аймгийн бүх ЕБС-ийн орос хэлний багш нарт Орос орны дурсгалт газрууд, ОХУ-ын болон Томск мужийн их дээд сургуулиудын талаар мэдээлэл, мөн Оросын уламжлалт зан заншил, баяр ёслолын талаар болон заах аргазүйн 4 өдрийн сургалт, семинарыг цахимаар явууллаа.
Өнөөдрийн орос хэлний багш нарт зориулсан семинарын эхэнд Томск мужийн захиргааны олон улсын харилцаа болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны газрын дарга А.А. Стуканов болон албаны бусад хүмүүс, Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Ядамсүрэн, гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул, Боловсролын газрын дарга А.Болормаа нар оролцож хамтын ажиллагааг дүгнэн ярилцаж харилцан мэндчилгээ дэвшүүллээ. Г.Болор-Эрдэнэ дарга хэлсэн үгэндээ хилийн бүсэд оршдог тус аймгийн иргэдийн хувьд хөрш зэргэлдээ Орос орны хэл, соёлоос суралцах нь чухал ач холбогдолтой бөгөөд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 2020-2021 онд Увс аймгаас 20 гаруй сурагчид тэнцэж ОХУ-ын их дээд сургуулиудад, тэр дотроо Томск мужийн их дээд сургуулиудыг сонгон суралцах болсныг дурдлаа.